Эрхэм зорилго

Иргэнд суурилсан төрийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэний эрхийг хангах, төрийн ой санамжийг бүрдүүлэх, бэхжүүлэх, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх оюуны өмчийн тогтолцоог улам бүр хөгжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, мөн шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр болон Монгол Улсын хөгжлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишигт хүргэхэд оршино.

Үйл ажиллагааны зарчим

Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан дараах зарчмыг мөрдлөг болгоно:

Нийтлэг зарчим:
2.3.1.нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх;
2.3.2.төвлөрсөн удирдлагатай байх;
2.3.3.хараат бус, бие даасан байх;
2.3.4.мэдээлэл үнэн зөв, бодитой, шуурхай байх;

Тусгай зарчим:
2.3.5.улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;
2.3.6.улсын бүртгэлийн үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>