Хэрэглэгчийн булан

АРХИВЫН ЛАВЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТ:
Асуулт : Би БНСУ-н ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандтал УБЕГ- с төрөл садангийн лавлагаа авчир гэсэн, ямар баримт бичиг бүрдүүлж очих вэ?Хариулт: Та лавлагаа авахаар ирэхдээ дараахи мэдээллийг манай лавлагааны мэргэжилтэнд амаар болон нотлох баримтаар гаргаж өгнө.

Үүнд:

- Лавлагаа гаргуулах иргэдийн төрөл, садныг нотлох төрсний гэрчилгээ болон бусад баримт

- Иргэний үнэмлэх овог, нэр регистрийн дугаар /төрсөн ах дүү эцэг эх үр хүүхэд бол/

- Бусад холбогдох мэдээлэл баримтуудыг тус тус бүрдүүлэн ирж авна.

/Төлбөр хураамж: голомт банкны 14010011 тоот дансанд 1000 төгрөг тушаана./

Асуулт: Манай ах хорих ангид ял эдэлж байгаад саяхан суллагдсан иргэний паспорт үнэмлэх огт авч байгаагүй ямар баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: За иргэний паспорт үнэмлэх аваагүй иргэд тодорхой шалтгаантай байдаг, та шалтгааныг бол хэллээ, тэгэхээр ахад чинь төрсний гэрчилгээ байгаа болов уу ?

Асуулт: Ах маань төрсний гэрчилгээгээ хаясан одоогоор ямарч баримтгүй юм л даа хаана хандах вэ?

Хариулт: Төрсний бүртгэлийн лавлагаагаа тус архиваас шүүлгэн авч дараахи баримтуудыг бүрдүүлнэ.

Үүнд:

- Төрсний гэрчилгээ болон бусад өөрт холбогдох баримт

- Оршин сууж буй хороон засаг даргын тодорхойлолт /зурагтай/

- 1% цээж зураг /одоогийн байдлаар/

- Ял эдэлж, хорих газраас суллагдсан замын хуудас эсхүл ЦЕГ-н ял шалгуулсан тухай лавлагааг тус тус бүрдүүлэн өөрийн биеэр ирж иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагааг авч өөрийн оршин сууж буй дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.

Асуулт: Би Унгар улсад 30-иод жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо саяхан ирсэн одоо иргэний цахим үнэмлэхээ авах гэтэл ямарч баримт бичиг байдаггүй хаана хэнд хандаж ямар материал бүрдүүлэхээ мэдэхгүй байна.

Хариулт: За таньд өөрийгөө нотлох ямар баримт бичиг байна вэ?

Жишээ нь: Төрсний гэрчилгээ 8, 10 жил их сургууль төгссөн боловсрол эзэмшсэн гэрчилгээ мэргэжлийн үнэмлэх бусад…

Иргэн М:

Хариулт: тэд алга болсоон надад гэр бүлийн баталгаа, цэргийн алба хаасан болон 1 хүүхдийн төрсний гэрчилгээ байна.

Асуулт: Та БНМАУ-н иргэний паспорт авч байсан уу? мөн МУ-н регистрийн дугаарт хамрагдсан уу?

Хариулт: би иргэний улаан паспорт авч байсан харин регистрийн дугаар аваагүй тэр үед гадаадад байсан. Та дараахи баримтуудыг бүрдүүлэн иргэний цахим үнэмлэх авна.

Үүнд:

- Тус архиваас төрсний бүртгэлийн лавлагаа авах

- Хил хамгаалах ерөнхий газраасМУ-н хилээр ямар баримтаар хэзээ орж

ирсэн тухай тодорхойлолт

- УБхэлтэс-н Иргэний бүртгэлийн тасагт хандан регистрийн дугаар авах

- Төрсний гэрчилгээ болон бусад өөрт холбогдох баримтууд

- Оршин сууж буй хороон засаг даргын тодорхойлолт /зурагтай/

- 2% цээж зураг /одоогийн байдлаар/

- Оршин сууж буй хорооноос иргэний үнэмлэх авах өргөдөл анкетыг тус тус бүрдүүлэн ирж зурагийн баталгаажуулалт хийлгэн айсшийн бүртгэлийн хэлтэст хандана.

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТ

суулт: Таны гэрчилгээний дугаар, архивын баримтаас зөрөөтэй байна гэх юм энэ ямар учиртай вэ?

Хариулт: Аймаг, сум дүүргийн улсын бүртгэгч дээр бүртгэл хийлгэхээр очиход асуулга асууж анкет, дэвтэр буюу журнал дээр бүртгэл хөтөлдөг. Маягт ба дэвтэрийн дугаар нь гэрчилгээнд бичигдсэн дугаартай ижил байх естой байдаг. Иймд та гарын үсэг зурахдаа энэ бүхнийг шалгаж зурах хэрэгтэй.

Асуулт: Танай байгууллага дотроосоо гардаг лавлагааг иргэдийг өөрсдийг нь авчир гэж хүндрэл учруулдаг.Үүнийг дотоод сүлжээгээрээ зохицуулж болдоггүй юм уу?

Хариулт: Энэ асуудлыг шийдвэрлэсэн: 2013 оны 04 дүгээр сарын 30-н УБЕГ-ын даргын тушаалаар иргэний улсын бүртгэлийг хөтлөх журмын шинэчилсэн найруулага батлагдсан. Уг журмын 1.13.Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэл хөтлөхдөө энэхүү журамд заасан иргэний бүртгэлийн лавлагааг иргэнээс шаардахгүй бөгөөд иргэний бүртгэл, мэдээллийн сангаас лавлагааг хэвлэн, гарын үсэг зурж баталгаажуулан нотлох баримтад хавсаргана.

Асуулт:. Гадаадын иргэн болон харьяалалгүй иргэдийн дундаас төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ хаанаас олгодог вэ?

Хариулт: Гадаадын иргэн болон харьяалалгүй иргэдийн дундаас төрсөн хүүхдэд регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгоно. Улаанбаатар хотод бол УБЕГ-т, орон нутагт аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ.

Асуулт: Нөхөр бид 2 гэрлэлтээ батлуулаагүй, гэхдээ хүүгээ ааваар нь овогломоор байна, болох уу?

Хариулт: Гэрлэлтээ бүртгүүлээгүй гэр бүлийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан зөвшилцсөн өргөдлөөр төрсний бүртгэлд бүртгэж, эцгээр овоглон төрсний гэрчилгээ олгож болно.

Асуулт: Нөхөр бид 2 АНУ-д амьдар байхдаа хүүгээ гаргасан. Одоо 2 настай бид Монголдоо ирсэн.Одоо Монгол Улсын төрсний гэрчилгээ хүүдээ авч болох уу?

Хариулт:Гадаад улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрсөн хүүхдэд тухайн орны олгосон төрсний гэрчилгээ, түүний албан ёсны орчуулгыг үндэслэн бүртгэлийн байгууллага бүртгэж, төрсний гэрчилгээг нь сольж олгож болно, гэхдээ гадаад улсад олгосон төрсний гэрчилгээг хүчингүй болгоно.

Асуулт. Би гадаадын иргэн юмаа.гэтэл минй гэрлэх гэж байгаа бүсгүй Монгол Улсын иргэн биш харьяалалгүй иргэн байдаг. Гэрлэлтээ хаана бүртгүүлэх боломжтой вэ?

Хариулт:Тус улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй хоорондоо гэрлэсний бүртгэлийг нийслэлд Улсын бүртгэлийн ерөнхий газар, орон нутагт аймгийн улсын бүртгэлийн хэлтэс хандан бүртгэлээ хийлгэж болно.

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТУУД

Асуулт:100 м.кв талбайтай оффисийн өрөөний 30-50 метр квадрат талбайг түрээслэхэд түрээсийн гэрээг яаж бүртгүүлэх, ямар баримт бичиг шаардагдах вэ?

Хариулт: Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэх ба гэрээнд түрээслүүлэх эд хөрөнгийн хэмжээ, байршил, гэрээний үнэ, нөхцөл, хугацааг тусгана. Тодорхой хэсгийг хэсэгчилэн түрээслэх бол түрээслэх болон үлдэж байгаа хэсгийн план зургийг тусгайлан зурж, гэрээнд оролцогч хоёр тал гарын үсэг зурсан байх бөгөөд энэ нь гэрээний бүрдэл хэсэг болно. Үйлчилгээний хураамж 10.000 төгрөг, ажлын гурван хоногийн дотор шийдвэрлэнэ.

Асуулт: Гадаадын хөрөнгө оруулалттай 2 компани хамтын эзэмшлийн эд хөрөнгөө нэг компанидаа шилжүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: Дундаа хэсгээр өмчлөгч этгээд иргэний хуульд заасан журмын дагуу давуу эрх эдэлж мэдүүлэг гаргах ба эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт зохих өөрчлөлт оруулж шинэ өмчлөгчид бүртгэлийн гэрчилгээ олгоно. Хоёр талын хуулийн этгээдийн тамга тэмдэг, төлөөлөх эрхтэй этгээдийн гарын үсгээр баталгаажсан гэрээ хэлцэл, албан тоот хавсарган мэдүүлэг гаргах ба мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ.

Асуулт: Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад ямар үед итгэмжлэл шаарддаг вэ?

- Мэдүүлэг хүлээлгэн өгөх, бүртгэгдсэн гэрчилгээ, гэрээг олгох зэрэгт өмчлөгч нь өөрийн биеэр ирээгүй тохиолдолд түүнийг төлөөлж байгаа этгээдээс тухайн үйлдэлд төлөөлөх хууль ёсны итгэмжлэлтэй байхыг шаардана. /эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 12.8 /Хариулт: – Иргэн, хуулийн этгээд нь эрхийн улсын бүртгэлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно. /ЭХӨЭТХЭДБЭУБТХуулийн 13.1/

Асуулт: Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

Хариулт: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /эд хөрөнгийн оршин байгаа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн тасаг/ мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. /ЭХӨЭТХЭДБЭУБТ Хуулийн 13.1/ Тодорхой болзол тавьсан, эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлах бөгөөд болзол хангагдсаны дараа буюу үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол энэ тухай эрх шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна. Энэ тодорхойлолт /албан бичиг, өргөдөл/ ньхуулийн этгээдийн хувьд эрх баригчийн гарын үсэг, тамга, тэмдгээр, иргэний хувьд гарын үсгээр тус тусбаталгаажсан байна.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙ НЭГЖ, ГАДААДЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТ
<Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хаана бүртгэх вэ?

Хариулт:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 7.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 227 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын хэмжээнд Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэнэ.

Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?

Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т ““гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг” хэлнэ гэж заасан байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэнийг хэлэх вэ?

Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” хэлнэ гэж заасан байна.

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар гэж хэнийг хэлэх вэ?

Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.6-д ““гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар” гэж итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг” хэлнэ гэж заасан байна.

Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд ямар ямар салбарт зөвшөөрөл авах вэ?

Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д “Дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна:” гэж заасан:

Уул уурхай. 2.Банк, санхүү. 3.Хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн болон хуулийн этгээд байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчтай холбоотой ямар баримт бичиг шаардлагатай вэ?

Хариулт:Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн байгуулах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд байгуулах тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар байна.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛИЙН ТАЛААР
« Монгол улсын Yндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-18 дугаар зүйлд Монгол улсын иргэд нь улсынхаа нутагт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй.Шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон харилцааг Иргэний хууль, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан «Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам» аар зохицуулдаг.

«Монгол улсын нутаг дэвсгэрт иргэд шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам»-д: «Иргэн аливаа Засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар буюу бүрмөсөн шилжин ирсэн бол 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн ЗДТГ-т оршин суугаа газрынхаа хаягаар бүртгүүлж иргэний үнэмлэхэндээ тэмдэглэл хийлгэнэ. Харин 31-180 хоногийн хугацаагаар буюу түр шилжин суурьших тохиолдолд байнга оршин суудаг нутаг дэвсгэрийнхээ бүртгэлийн дэвтэрт « түр эзгүй» гэсэн тэмдэглэл хийлгэж түр оршин сууж буй нутаг дэвсгэрийнхээ баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж байх үүрэгтэй.» гэж заасан байна.

Иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг шийдвэрлэх асуудлыг дараах хэдэн шалтгаанаар түр хойшлуулж болдог юм.
Yүнд:
- Шүүхийн тогтоолоор баривчлагдсан, ял тэнссэн эсхүл албадан ажил хийж байгаа бол шийтгэлийн хугацаа дуустал
- Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэтэл
- Гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн бол энэ тухай шүүхийн шийдвэр гартал
- Ажиллаж байсан байгууллагадаа өр төлбөртэй бол барагдуултал
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээ орхиж байгаа бол түүнийг хэрхэхийг шийдтэл
- Иргэний баримт бичгийн зарчилтэй бол түүнийг арилгатал
- Цэргийн албыг биеэр хаахаар татагдсан бол тухайн албыг хаах хугацаа дуустал гэсэн ийм нөхцлүүд байдаг юм.

Иргэдийн шилжилт хөдөлгөөн нь:

а/ аймаг хотоос бүрмөсөн шилжин явах
б/ аймаг хотод бүрмөсөн шилжин ирэх
в/ аймаг хт дотроо шилжин явах гэж 3 янз байдаг.

А.Аймаг хотоос бүрмөсөн шилжин явахад аймгийн ЗДТГ-ын ИБМА-аас хотод бол НИБМА-аас ХААТР-24 маягт шилжин явсан тухай үнэмлэх авна.

Энэ үнэмлэхийг авахад:
.иргэний үнэмлэх
.шилжин явах тухай өргөдөл
.маягтын үнэ зэргийг бэлтгэж ирнэ.

Иргэн хүн шилжүүлгийн маягтаа аваад оршин сууж байсан баг, хорооныхоо Засаг даргад очиж хүн амын өрхийн бүртгэлээс хасуулж энэ тухай тэмдэглэлийг ХААТР-24 маягтанд хийлгэнэ.

/Бүрэн бичигдсэн ХААТР-24 маягтыг дэлгэцэнд харуулах/

Б.Аймгаас нийслэлд, аймгаас аймагт, нийслэлээс аймагт шилжихдээ:

- аймаг, нийслэлээс хасалт шилжүүлэг хийлгэсэн ХААТР-24 маягтын шилжин явсан тухай үнэмлэх,
- иргэний үнэмлэх, маягтын үнэ
-16 нас хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ
- шилжих тухай хувийн өргөдөл

зэргийг бүрдүүлэн аймгийн ИБМА-нд, хотод бол НЗДТГ-ын « Иргэдэд үйлчлэх» байранд очиж, шилжин ирсэн зөвшөөрөл буюу ХААТР-23 маягтыг авна.

Дараа нь оршин суух гэж буй баг, хорооны Засаг даргад ХААТР-23 маягтаа бүртгүүлээд , аймгийн ИБМА-нд, хотод НИБМА-нд очиж иргэний үнэмлэх дээрээ хаягийн хөдөлгөөн хийлгэнэ. Энэ торхиолдолд ИБМА-нд юу бүрдүүлж очих вэ?

-баг, хорооны Засаг даргаар бүртгүүлсэн ХААТР-23 маягт
-иргэний үнэмлэх
-2 хувь цээж зураг
-бүртгэлийн хураамж авч очно.

/ Энэ хооронд дэлгэцэнд бичилт хийж, тамга дарсан ХААТР-23 маягт, иргэний үнэмлэх, зураг гм нэрлэгдэж байгаа бүрдүүлэх материалууд гаргах/

В.Аймаг, хот дотроо шилжин явж байгаа иргэд эхлээд баг, хорооныхоо Засаг даргад хандаж ХААТР-22 маягтаа авна. Энэ үед иргэний үнэмлэх, шилжин явах тухай өргөдөл хэрэгтэй.

Аймаг хот дотроо шилжин явагсад нь явж байгаа баг хорооныхоо өрхийн бүртгэлээс хасуулж, 10 хоногийн дотор шилжин очсон баг, хороондоо бүртгүүлж, иргэний үнэмлэхэндээ хаягийн хөдөлгөөн хийлгэнэ.

Хаягийн хөдөлгөөн хаана хийлгэх вэ?

Сум, дүүргийн ИБМА-ны шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан ажилтан үнэмлэх дээр хаягийн өөрчлөлт хийнэ.

/ХААТР—22 маягт дэлгэцэнд харуулж, үнэмлэхэнд шинэ хаягийн хөдөлгөөн хийж шошго нааж өгч байгаа дүрс гаргах/

Монгол улсын «Иргэний бүртгэлийн тухай» болон « Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай» хуулиудад зааснаар:

Иргэний бүх төрлийн бүртгэлийн ажлыг нэгтгэн зохион байгуулж удирдах, нутаг дэвсгэрийн харъялалын хувьд иргэдийн аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн ЗДТГ эрхлэхээр , харин аймаг нийслэлийн дотор шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг сум, дүүргийн ЗДТГ хариуцахаар, тэднийг иргэний бүртгэлд бүрэн хамруулах арга хэмжээ авахыг баг хорооны Засаг даргын чиг үүрэг байхаар тус тус хуульчлан заасан байна.

Иргэн та шилжилт хөдөлгөөний бүртгэлд хамрагдаагүй, зөрчилтэй бол

-эмчлүүлэх, хөдөлмөр эрхлэх
-эд хөрөнгө өвлөх, бусдад шилжүүлэх
-газар эзэмших
-тэтгэвэр, тэтгэмж авах
-сургуульд суралцах
-банкнаас зээл авах болон Засгийн газрын хөнгөлттэй тэтгэлэгт хамрагдах зэрэг төрийн үйлчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байх болно.

НИЙТЛЭГ АСУУЛТ , ХАРИУЛТ
<Иргэний цахим үнэмлэх дугаартай юу ?Иргэний цахим үнэмлэх дугааргүй
Монгол улсын иргэн бүр регистерийн дугаартай
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 16-дээш насны иргэн бүрт бүртгэлийн програмаас иргэний бүртгэлийн 12 орон бүхий тоог өгч иргэний цахим үнэмлэхийн ард 2D бар кодоор бичилт хийгддэг.Энэхүү 12 орон бүхий тоо нь иргэний үнэмлэх дахин авах тохиолдолд өөрчлөгдөхагш давуу талтай.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгогчдод иргэний цахим үнэмлэхийг олгож дуусах уу?

Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн 18-аас дээш насны иргэдийн 96,7 хувь буюу 1825265 иргэний иргэний цахим үнэмлэхийг хэвлэн төв, орон нутагт хүргүүлсэн
Төв орон нутагт хүргэгдсэн 1825265 цахим үнэмлэхийг 85,0 хувь буюу 1546698 иргэн иргэний цахим үнэмлэхээ авсан байна.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд сонгогч иргэний цахим үнэмлэхээр оролцохуу?

Сонгогч нь санал өгөхдөө хурууны хээний бүртгэлээ шалгуулна.
Иргэний үнэмлэхээ хүчингүй болгуулааагүй гар дээрээ шинэ, хуучин 2 үнэмлэхтэй иргэд байгаа тул зөвхөн иргэний цахим үнэмлэхээр сонгуульд оролцоно.

Иргэний цахим үнэмлэхийн тараалт ямар хэмжээнд явагдаж байна вэ?

Иргэний цахим үнэмлэхийн тараалт сайн явагдаж байгаа аймаг, дүүрэг:

Ховд аймаг 97.1 %;
Өмнөговь аймаг 94.0 %;
Налайх дүүрэг 95.0 %;
Баянгол дүүрэг 92.0 %; байна

Иргэний цахим үнэмлэхийн тараалт тааруу хувьтай явагдаж байгаа аймаг, дүүрэг:

Өвөрхангай аймаг 92.0 %; /2012.9.26/
Баянөлгий аймаг 67.5 %; /2012.9.10/
Говьсүмбэр аймаг 77.5 %; /2012.7.24/
Багануур дүүрэг 62.0 %; /2012.9.26/

Иргэн хэдэн төгрөг төлж иргэний цахим үнэмлэх авах вэ?

Энэ ондоо багтааж авбал үнэ төлбөргүй олгогдоно
2013 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш авбал үйлчилгээний хураамж 15000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг,нийт 18300 төгрөг төлж авна.

Зарим газар хуучин иргэний үнэмлэхийн хайчилж өгөөд байна зарим газар хурааж авсан байна ямар учиртай вэ?

УИХ-ын сонгуулийн өмнө УБЕГ-ын даргын 2012 оны 560 дугаар тушаалаар хуучин иргэний үнэмлэхийн баруун дээд буланг хайчлан хүчингүй болгож, иргэний бүртгэлийн байгууллагаас хураан авч байсан.
Гэтэл 1,300,000 гаруй иргэн иргэний үнэмлэхээ авсан байхад 540,000 иргэний үнэмлэх бүртгэлийн байгууллагад хураагдсан судалгаагаар гарсан.
800,000 гаруй иргэн хаясан, гээсэн шалтгаанаар өөртөө авч үлдэх зорилгоор иргэний хуучин үнэмлэхээ хүчингүй болгож хураалгаагүй байна.
УБЕГ-ын даргын 2012 оны 10 сарын 04-ны 848 дугаар тушаалаар иргэнд иргэний хуучин үнэмлэхийг баруун дээд буланг хайчлан хүчингүй болгож буцаан олгож байна.

Иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэж хаягийн өөрчлөлт гарвал яах вэ?

2013 оны 1 дүгээр сарын 01 –ны өдрөөс иргэний цахим үнэмлэхийн чипэнд хаягийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг бичиж оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иргэн цахим үнэмлэхийн зургаа солиулах хүсэлт гаргаж болох уу?

Орон нутагт сумын улсын бүртгэгчид, нийслэлд нийслэлийн бүртгэлийн байгууллагад хандан биеийн давхцахгүй өгөгдөл / хурууны хээ /, цээж зургийг дахин авхуулж цахим үнэмлэхээ авах боломжтой.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, хаяж үрэгдүүлснийг авдаг /1950,1616 гэх мэт / байгууллагад байгаа иргэний үнэмлэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

УБЕГ-аас эдгээр байгууллагуудаас цугларсан иргэний үнэмлэхийн мэдээллийг авч мэдээллийн санд шалгаж хүчинтэй иргэний үнэмлэхийг иргэдэд олгуулахаар үлдээж, хүчингүй болсон иргэний үнэмлэхийг журмын дагуу устгадаг.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАРИМТ БИЧИГ ВЭ ?
Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн…”гэж Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан нь түүний ач холбогдлыг тодорхойлж байна.
Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд шинээр сольж,45-аас дээш насны хүмүүст хугацаагүй олгоно.Иргэдийн анхааралд
Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

Иргэний үнэмлэх шинээр авах
Монгол Улсын иргэн та 16 нас хүрмэгц 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах тухай хүсэлтээ сум,дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргана.

Иргэний үнэмлэх олгох ХААТР-21 маягтыг сум,дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл,мэдээллийн албаны ажилтнаас авч асуултын дагуу нөхөж гарын үсэг зурж өгнө.

Ямар материал бүрдүүлэх вэ?
-Төрсний гэрчилгээ
-Эцэг,эх-ийн иргэний үнэмлэх
-Урьд нь иргэний үнэмлэх авч байсан эсэх тухай лавлагаа /Нийслэлд иргэний баримтын төв архивын,аймагт иргэний баримтын төв архивын,аймагт иргэний баримтын архивын лавлагаа/
-Баг,хорооны Засаг даргын тодорхойлолт
-40Х60 мм хэмжээтэй баруун доод буландаа регистрийн дугаартай,3 хувь ижил зураг
-Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж төлсөн банкны тасалбар

Иргэний үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд хаана хандах вэ?
Та нийслэл,дүүрэгт 24 цагийн дотор,Иргэний бүртгэл мэдээллийн албанд мэдэгдэж тэмдэглүүлэн,45 хоног хүлээх бөгөөд энэ хугацаанд олдоогүй бол иргэний үнэмлэх дахин авдаг журамтай.
Иргэний үнэмлэх дахин авахад ямар материал бүрдүүлэх вэ?
Та оршин суугаа сум,дүүргийн Иргэний бүртгэл,мэдээллийн албанаас “Иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет”-ийг авч асуултын дагуу хариулж бөглөнө.
Түүнчлэн:

-Иргэний үнэмлэх дахин авах болсон шалтгаанаа дурьдсан өргөдөл
-Баг,хорооны Засаг даргын тодорхойлт
-30х40 мм хэмжээтэй,зурагнаас татаагүй
-Зургийн тулгалт хийлгэх /Нийслэлд нийслэлийн Иргэний бүртгэл,мэдээллийн албанд,аймагт Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн албанд/
-Алдаж,үрэгдүүлсэн иргэний үнэмлэхээ хүчингүй болгосон тэмдэглэлийг иргэний бүртгэл,мэдээллийн албаны иргэний үнэмлэх хариуцсан ажилтнаар хийлгэхээс гадна:
-Төрсний гэрчилгээ
-40х60 мм хэмжээтэй баруун доод буландаа регистрийн дугаартай 3 хувь ижил зураг
-Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж банкинд тушаасан баримт зэрэг материалыг бүрдүүлэн сум,дүүргийн Иргэний бүртгэл,мэдээллийн албаны ажилтанд хүсэлт гаргана.

Иргэний үнэмлэх солиход ямар материал бүрдүүлэх вэ?
Иргэний үнэмлэхийг 25,45 нас хүрсэн иргэнд шинээр сольж олгоход:

-Солих гэж буй иргэний үнэмлэх
-төрсний гэрчилгээ
-40х60 мм хэмжээтэй зүүн доод буландаа регистрийн дугаартай,3 хувь ижил зураг
-Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж банкинд тушаасан баримт .

Ямар тохиолдолд иргэний үнэмлэхийг заавар солих вэ?
Овог,эцгийн нэр,нэрээ солиулсан,нас тогтоолгосон ба төрсөн буюу үрчлэн авсан эцэг,эхийн нэрээр овоглосон иргэд иргэний үнэмлэхийг заавал солиулж авна.
Энэ тохиолдолд:
-Засаг даргын захирамж эсхүл шүүхийн шийдвэр/хуулбар/
-Овог,эцгийн нэр,нэр сольсон гэрчилгээ
-Солих гэж буй иргэний үнэмлэх
-Төрсний гэрчилгээ
40х60 мм хэмжээтэй зүүн доод буландаа регистрын дугаартай ,3 хувь ижил зураг
-Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж банкинд тушаасан баримт зэрэг материалыг бүрдүүлэн сум,дүүргийн ажилтанд иргэний үнэмлэхээ солих хүсэлтээ гаргана.

Хэрвээ та иргэн үнэмлэхээ алдаж,үрэгдүүлбэл ямар хариуцлага хүлээх вэ?
Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27-р зүйлд:…Монгол улсын иргэний үнэмлэх болон гадаад паспорт,иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох,эзэмших,хадгалах журам”зөрчсөн нь эрүүгийн хариуцдага хүлээлгэхээргүй бол иргэнийг40000,албан тушаалтныг 60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулна.

Them so early that she received from them only do my homework her first?

One Comment:

  1. DRk8Hu hvduatwzvpgg, [url=http://qounujfpzund.com/]qounujfpzund[/url], [link=http://xahytcrmuunk.com/]xahytcrmuunk[/link], http://ntdfgibemvjx.com/nn1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>