Хуулийн этгээд



ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР ШИНЭЭР АВАХАД
    1. Үүсгэн байгуулагчийн иргэний цахим үнэмлэх /эх хувиар/
    2. Гадаад улсын иргэн бол тухайн иргэний гадаад паспорт /эх хувиар/
    3. Итгэмжлэлээр олгож болно. /Итгэмжлэл, тухайн иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспорт эх хувиар байна/
    4. Тэмдэгтийн хураамж 500 төгрөг /”Төрийн банк”ний 210000119943 тоот данс/
    Хуулийн этгээдийн нэр олгоход тавигдах шаардлага, анхаарах зүйлс:
    • Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 3-т: Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасны дагуу оноосон нэр олгогдоно.
    • Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна.
    • Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн олгоно.
    • Хуулийн этгээдийн нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж олгогдсон тохиолдолд хэннь эхэлж нэрээ авсан огноогоор асуудлыг шийдвэрлэнэ.
    • Оноосон нэрийн баталгаажилтын хуудасыг бусад хуулийн этгээдтэй нэр давхардаагүй, иргэний болон бусад хуульд заасанчлан бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэх нөхцлийг хангасан тохиолдолд олгоно.
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭРЭЭ ӨӨРЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХЭД БАРИМТ БИЧИГ
    Нэрийн баталгаажилтын хуудас авахад:
    1. Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх /эх хувиар/
    2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиар/
    3. Итгэмжлэлээр олгож болно. /Итгэмжлэл, тухайн иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспорт эх хувиар байна/
    4. Тэмдэгтийн хураамж 500 төгрөг /”Төрийн банк”ний 210000119943 тоот данс/

    Хуулийн этгээдийн нэр олгоход тавигдах шаардлага, анхаарах зүйлс:
    • Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 3-т: Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасны дагуу оноосон нэр олгогдоно.
    • Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна.
    • Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн олгоно.
    • Хуулийн этгээдийн нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж олгогдсон тохиолдолд хэннь эхэлж нэрээ авсан огноогоор асуудлыг шийдвэрлэнэ.
    • Оноосон нэрийн баталгаажилтын хуудасыг бусад хуулийн этгээдтэй нэр давхардаагүй, иргэний болон бусад хуульд заасанчлан бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэх нөхцлийг хангасан тохиолдолд олгоно.

“ХЯЗГААРЛАГДМАЛ КОМПАНИ” ШИНЭЭР ҮҮСГЭН БАЙГУУЛАХАД
    1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл УБ03 маягт 2 хувь
    2. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    3. Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр 2 хувь ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    4. Хуулийн этгээдийн дүрэм 3хувь
    5. Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
    6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /22000 төгрөг, “Төрийн банк”ний 210000119943тоот данс, //
    7. Үүсгэн байгуулагчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар 2 хувь
    8. Эхлэлтийн тайлан тэнцэл 2 хувь
    9. Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт,хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/
    Анхаарах зүйлс:
    • Үүсгэн байгуулагч нь 1 бол шийдвэр, 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл үйлдэнэ.
    • Үйл ажиллагааны чиглэлд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа оруулахгүй /хуулийн этгээдийн үүсгэн байгуулсаны дараа тусгай зөвшөөрөл холбогдох газраас авсны дараа нэмэлт бүртгэл хийлгэнэ/
    • Хувь нийлүүлсэн хөрөнгө нь эд хөрөнгө бол хөрөнгийн жагсаалт /5 сая төгрөөс дээш бол Хөрөнгий үнэлгээний газраар үнэлүүлэх/, мөнгөн хөрөнгө бол бэлэн мөнгө тушаасан баримт, банкны тэмдэгтэй дансны хуулга/
    • Компанийн хаяг үүсгэн байгуулагчийн гэрийн хаяг байж болно. Өөрийн эзэмшлийн өөр газар, обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээ /хуулийн этгээдтэй хийсэн бол тамга тэмдэгтэй байх, иргэнтэй хийсэн бол нотариатоор батлуулах/
    • УБ 03 маягт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэмдүүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
    • Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.

“ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА” ШИНЭЭР БАЙГУУЛАХАД
    1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл УБ03 маягт 2 хувь
    2. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    3. ТББ үүсгэн байгуулах, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    4. Төрийн бус байгууллагын дүрэм 3 хувь /Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу/
    5. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагыг томилсон хурлын тэмдэглэл, хурлын тогтоол 2 хувь
    6. Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /22000 төгрөг, “Төрийн банк”ний 210000119943, ./
    8. Үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөлийн гишүүдийниргэний цахим үнэмлэхийн хуулбар 2 хувь
    9. Эхлэлтийн тайлан тэнцэл 2 хувь
    10. Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт, хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/
    Анхаарах зүйлс:
    Төрийн бус байгууллагыг дараах иргэн, хуулийн этгээд үүсгэн байгуулна. Үүнд:
    • Төрийн бус байгууллагыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагаас бусад МУ-ын иргэн, хуулийн этгээд өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй.
    Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн хувьд:
    • МУ-ын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс МУ-ын хууль, ОУ-ын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасны дагуу ТББ-байгуулах буюу бусад ТББ-д эвлэлдэн нэгдэх эрхтэй.
    • Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 2.5 дахь хэсэгт ”МУ-ын иргэнтэй гэр бүл болсон, 90 хоногоос дээш хугацаагаар МУ-д оршин суугаа гадаадын иргэнийг байнга оршин суугч гэнэ” гэж заасан.
    Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл:
    • Төрийн бус байгууллага нь дүрмийн зорилгодоо нийцсэн дараах чиглэлийн үйл ажиллагааг эрхлэнэ.
    Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага:
    • соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн чиглэлээр.
    Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага:
    • өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллага тус тус хамаарна.
    Төрийн бус байгууллагын дүрэм
    Төрийн бус байгууллагын дүрэмд дараах зүйлийг тусгана.
    Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зүйлийг бүрэн тусгана.
    • Төрийн бус байгууллагыннэр, хаяг
    • Төрийн бус байгууллагыгүүсгэнбайгуулсанон ,сар, өдөр
    • Төрийн бус байгууллагын зорилго
    • Төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо
    • Удирдах зөвлөлийн эрх хэмжээ
    • Удирдах зөвлөлийн гишүүдийн доод, дээд хязгаар
    • Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, журам, бүрэн эрхийн хугацаа
    • Удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар
    • Удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц
    • Удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам
    • Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах ,татан буулгах нөхцөл, журам энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай
    • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам
    • Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага
    • Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.
    • Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хувьд дүрэмдээ өөрөөр заагаагүй бол эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.
    • Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ
    • Үүсгэн байгуулагч нь 1 бол шийдвэр,1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл үйлдэнэ.
    • ТББ-ын хаяг үүсгэн байгуулагчийн гэрийн хаяг байж болно. Өөрийн эзэмшлийн өөр газар, обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээ /хуулийн этгээдтэй хийсэн бол тамга тэмдэгтэй байх, иргэнтэй хийсэн бол нотариатоор батлуулах/
    • УБ 03 маягт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэмд үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
    • Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.

САН” ШИНЭЭР БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл УБ03 маягт 2 хувь
    2. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    3. Сан үүсгэн байгуулах, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    4. Сангийн дүрэм 3 хувь /Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу, 25 дугаар зүйлийг тусгасан байх/
    5. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагыг томилсон хурлын тэмдэглэл, хурлын тогтоол 2 хувь
    6. Хяналтын зөвлөлийг томилсон үүсгэн байгуулагчийн шийдвэр эсвэлудирдах зөвлөлийн бүрэлдэхүүний хурлын тэмдэглэл, хурлын тогтоол 2 хувь
    7. Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
    8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /22000 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943, ./
    9. Үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар 2 хувь
    10. Эхлэлтийн тайлан тэнцэл 2 хувь
    11. Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт, хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/
    Анхаарах зүйлс:
    • Хяналтын зөвлөл нь 3-аас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
    • Үүсгэн байгуулагч нь 1 бол шийдвэр,1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл үйлдэнэ.
    • Сангийн хаяг үүсгэн байгуулагчийн гэрийн хаяг байж болно. Өөрийн эзэмшлийн өөр газар, обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээ /хуулийн этгээдтэй хийсэн бол тамга тэмдэгтэй байх, иргэнтэй хийсэн бол нотариатоор батлуулах/
    • УБ-03 маягт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэмд үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэлд удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
    • Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.

“ХОРШОО” ШИНЭЭР ҮҮСГЭХ БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх баталсан маягт /УБ03/-ын дагуу гаргасан өргөдөл 2%
    2. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    3. Хоршоо үүсгэн байгуулах гишүүдийн хурлын тэмдэглэл /2 хувь, энгийн хоршоо 9-өөс доошгүй, хадгаламж зээлийн хоршоо 20-оос доошгүй гишүүн, дундын хоршоог 2-оос доошгүй хуулийн этгээд үүсгэн байгуулна./
    4. Хоршоо үүсгэн байгуулах тухай гишүүдийн хурлын тогтоол /2 хувь/
    5. Хоршооны дүрэм /3 хувь/
    6. Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /13500 төгрөг. “Төрийн банк”ний 210000119943, ./
    8. Хоршооны гишүүдийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /2 хувь/
    9. Эхлэлтийн тайлан тэнцэл /2 хувь/
    10. Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт, хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/
    Анхаарах зүйлс:
    • Хоршоо үүсгэн байгуулах хурлын тогтоолд хоршооны тэргүүлэгчид болон хоршооны тэргүүлэгчдийн даргыг /хоршооны тэргүүлэгчдийн дарга хоршооны дарга байж болно/ сонгоно.
    • Хоршооны тэргүүлэгчиднь 3-аас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
    • Хоршооны хаяг үүсгэн байгуулагчийн гэрийн хаяг байж болно. Өөрийн эзэмшлийн өөр газар, обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээ /хуулийн этгээдтэй хийсэн бол тамга тэмдэгтэй байх, иргэнтэй хийсэн бол нотариатоор гэрчлүүлэх/
    • УБ 03 маягт хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэмд хоршооны гишүүн бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
    • Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.

“НӨХӨРЛӨЛ” ШИНЭЭР ҮҮСГЭН БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл /УБ03 маягт 2 хувь/
    Нэрийн баталгаажуулалтын хуудас
    Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах тухай хурлын тогтоол, хурлын тэмдэглэл /2 хувь/
    Хуулийн этгээдийн гэрээ /3 хувь/
    Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /22000 төгрө. “Төрийн банк”ний 210000119943, анд тушаана./
    Үүсгэн байгуулагчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /2 хувь/
    Эхлэлтийн тайлан тэнцэл /2 хувь/
    Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт, хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/

    Анхаарах зүйлс:

    Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай бол үүсгэн байгуулах хурлын тогтоол, гэрээ
    Зарим гишүүд нь бүрэн харицлагатай бол үүсгэн байгуулах хурлын тогтоол, гэрээнд аль гишүүн бүрэн хариуцлагатай, аль нь зарим хариуцлагатай болохыг тусгаж оруулна.
    Хувь нийлүүлсэн хөрөнгө нь эд хөрөнгө бол хөрөнгийн жагсаалт /5 сая төгрөөс дээш бол Хөрөнгий үнэлгээний газраар үнэлүүлэх, мөнгөн хөрөнгө бол бэлэн мөнгө тушаасан баримт, банкны тэмдэг дарагдсан дансны хуулга/
    Нөхөрлөлийн хаяг үүсгэн байгуулагчийн гэрийн хаяг байж болно. Өөрийн эзэмшлийн өөр газар, обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээ /хуулийн этгээдтэй хийсэн бол тамга тэмдэгтэй байх, иргэнтэй хийсэн бол нотариатоор гэрчлүүлэх/
    УБ 03 маягт, үүсгэн байгуулах хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, гэрээнд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
    Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.

“ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА”-ЫГ ШИНЭЭР ҮҮСГЭН БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл /УБ03 маягт 2 хувь/
    Нэрийн баталгаажуулалтын хуудас
    ҮЭ-ийн байгууллага байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол /2 хувь/
    Бүх гишүүдийн хурлаас ҮЭ-ийн хурлын тэргүүлэгчдийг томилсон хурлын тэмлдэглэл, тогтоол /2 хувь/
    Тэргүүлэгчдийн хурлаас ҮЭ-ийн хороон даргыг томилсон хурлын тэмдэглэл, тогтоол /2 хувь/
    ҮЭ-ийн байгууллагын дүрэм /3 хувь/
    ҮЭ-ийн байгууллагын дарга болон тэргүүлэгчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/
    Харилцах данс нээсэн тухай мэдэгдэл
    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /22000 төгрөг. “Төрийн банк”ний 210000119943, тоот дансанд тушаана./

    Анхаарах зүйлс:

    Үйлдвэрчний эвлэлийн холбоонд элсэж тухайн холбооны дүрмээр үйл ажиллагаа явуулах бол 2 хувь, өөрсдийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах бол 3 хувь үйлдэнэ.
    Хаяг үүсгэн байгуулагч, тэргүүлэгчдийн гэрийн хаяг байж болно. Өөрийн эзэмшлийн өөр газар, обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээ /хуулийн этгээдтэй хийсэн бол тамга тэмдэгтэй байх, иргэнтэй хийсэн бол нотариатоор гэрчлүүлэх/
    УБ 03 маягт, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч, тэргүүлэгч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
    Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА АЛБАН ГАЗАР, УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР” ШИНЭЭР БАЙГУУЛАХАД
    Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл буюу /УБ-03 маягт 2 хувь/
    Нэрийн баталгаажуулалтын хуудас
    Үүсгэн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр /2 хувь/
    Дарга удирдах албан тушаалтныг томилсон шийдвэр /2 хувь/
    Дарга удирдах албан тушаалтнаар томилогдсон хүний иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/
    Хуулийн этгээдийн дүрэм /3 хувь/
    Төрийн санд данс эзэмшдэг тухай тодорхойлолт
    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /35200 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943тоот данс, /
    Эхлэлтийн тайлан тэнцэл /2 хувь/
    10. Мөнгөн хөрөнгө буюу эд хөрөнгийн жагсаалт /2 хувь/
    11. Хаягийн нотлох баримт
    12. ОНӨААТҮГ-ын хувьд Нийслэлийн өмчийн харилцааны газартай гүйцэтгэх удирдлагын байгуулсан гэрээ
    13. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар.
    Анхаарах зүйлс:

    Тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах дээд газрын тогтоол шийдвэрийн эх болон хуулбар хувийг өгнө. Тухайлбал: Засгийн газрын тогтоол
    Дарга удирдах албан тушаалтныг томилсон тушаал, тогтоол, шийдвэрийн эх юмуу хуулбар хувийг өгнө.
    Эхлэлтийн тайлан баланс гаргана, мөнгөн хөрөнгөөр бол тухайн хуулийн этгээдийн дансанд орсон байх, эд хөрөнгөөр бол хөрөнгийн жагсаалт үйлдэнэ.
    Хаягийн нотлох баримт нь түрээслэдэг бол түрээсийн гэрээ, өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, тодорхойлолт зэрэг байна.

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ”-ИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл УБ03 маягт 2 хувь
    2. Нэрийн баталгаажуулалтын хууда
    3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулах, редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан үүсгэн байгуулагчийн шийдвэр /1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    4. Дүрэм 3 хувь /Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу/
    5. Редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс дарга, гүйцэтгэх удирдлагыг томилсон хурлын тэмдэглэл, хурлын тогтоол /2 хувь/
    6. Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /22000 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943, анд тушаана./
    8. Үүсгэн байгуулагч болон редакцийн зөвлөлийн гишүүдийниргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/
    9. Эхлэлтийн тайлан тэнцэл /2 хувь/
    10. Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт, хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/
    Анхаарах зүйлс:
    • Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар /радио телевизэд хамаарна/
    • УБ 03 маягт, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч, тэргүүлэгч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт./Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу/
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс данс нээх мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлнэ.
    • Бүрдүүлсэн баримт бичгийг архивын шаардлага хангах хавтсанд хийх.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЛГЭХЭД ШААРДЛАГАТАЙ БАРИМТ БИЧИГ
    • УБ-05 өргөдлийн маягт бөглөх
    • Үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    • Шинэчилсэн дүрэм /нотариатаар гэрчлүүлсэн 2 хувь, баталгаат орчуулга 1 хувь/
    • Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
    • Харьяа татварын хэлтсийн тодорхойлолт /жилд 1 удаа/
    • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /”Төрийн банк”ний 210000119943 анд тэмдэгтийн хураамж 35.000 төгрөг/
    • Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ НЭМЖ, ХАСАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    • УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    • Хувь нийлүүлсэн хөрөнгө нэмж, хасах тухай хувьцаа эзэмшигч /үүсгэн байгуулагч/-ийн шйидэвр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    • Шинэчилсэн дүрэм /2 хувь/
    • Харьяа татварын хэлтсийн тодорхойлолт
    • Хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлж байгаа нотлох баримт
    • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг./”Төрийн банк”ний 210000119943тоот данс, /
    • Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлж байгаагаа санхүүгийн тайлан баланс, бэлэн мөнгө тушаасан банкны баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан гэх мэт нотлох баримтын аль нэгийг бүрдүүлнэ.
    • Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хуулбар.
    • Хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах.
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА СУНГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын гэрчилгээ, хугацаа сунгасан тушаал /эх хувь , хуулбар /
    3. Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ / эх хувь хуулбар /
    4. Харъяалагдах татварын албаны тодорхойлолт /жилд 1 удаа/
    5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943, анд тушаана./
    6. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь
    Анхаарах зүйлс:
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    3. Шинэчилсэн дүрэм /2 хувь/
    4. Харъяа татварын албаны тодорхойлолт /жилд 1 удаа/
    5. Эрх шилжүүлэх гэрээ / нотариатаар гэрчлүүлэх /
    6. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ эсвэл хувьцаа бэлэглэх гэрээ /нотариатаар гэрчлүүлэх /
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг. “Төрийн банк”ний 210000119943тоот данс , /
    8. Оноосон нэрийн баталгаажуулах хуудас / 1,2-р цонхноос авах /
    9. Эрх шилжүүлж авч байгаа хүний иргэний үнэмлэхийн хуулбар
    10. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ эх хувь, хуулбар / тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэлдэг тохиолдолд /
    • Хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА /ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ/ ӨӨРЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ыг чөлөөлж, томилох тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    3. Харъяа татварын албаны тодорхойлолт /жилд 1 удаа/
    4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943тоот данс, /
    5. Гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ын иргэний үнэмлэхийн хуулбар
    6. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХАЯГ ӨӨРЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Хаяг өөрчлөх тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /1-ээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    3. Шинэчилсэн дүрэм /2 хувь/
    4. Харъяа татварын албаны тодорхойлолт
    5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943тоот данс, /
    6. Шинэ хаягын нотлох баримт
    7. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Шинэ хаягаа нотлоход түрээсийн гэрээ, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, үүсгэн байгуулагчийн болон хуулийн этгээдийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувь, хуулбар/
    • Шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОНООСОН НЭР ӨӨРЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Оноосон нэр өөрчлөх тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    3. Шинэчилсэн дүрэм /2 хувь/
    4. Оноосон нэр өөрчилсөн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан сонин /эх хувь/
    5. Харъяа татварын албаны тодорхойлолт
    6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /”Төрийн банк”ний 210000119943 дансанд, анд 2200 төгрөг, гэрчилгээ шинээр авах бол 35200 төгрөг тус тус тушаана./
    7. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    8. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс нэрийн баталгаажуулалтын хуудас авах
    • Хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1.1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Салбар байгуулах тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    3. Салбар, төлөөлөгчийн газрын ажиллах журам
    4. Орон нутгийн Засаг даргын тодорхойлолт
    5. Харъяа татварын албаны тодорхойлолт
    6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /12200 төгрөг. “Төрийн банк”ний 210000119943 , ./
    7. Хаяг нотлох баримт
    8. Салбарын эрхлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    9. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах.
    • Шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хаягын нотлох баримт /түрээсийн гэрээ, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, үүсгэн байгуулагчийн болон хуулийн этгээдийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувь, хуулбар/

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХАРИУЦЛАГЫН ХЭЛБЭР ӨӨРЧЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1.1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Хариуцлагын хэлбэр өөрчлөх тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    3. Шинэчилсэн дүрэм /2 хувь/
    4. Харъяа татварын албаны тодорхойлолт
    5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт./35200 төгрөг. “Төрийн банк”ний 210000119943 тоот дансанд, анд тушаана./
    6. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    7. Хаягын нотлох баримт
    8. Гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэхийн хуулбар
    9. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 04 маягт авч бөглөн, тэмдэг дарж баталгаажуулах.
    • Шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хаягын нотлох баримт /түрээсийн гэрээ, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, үүсгэн байгуулагчийн болон хуулийн этгээдийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувь, хуулбар/

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ДҮРЭМ ШИНЭЧЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Дүрэм шинэчлэх тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
    3. Шинэчилсэн дүрэм /2 хувь/
    4. Харъяа татварын албаны тодорхойлолт
    5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг. “Төрийн банк”ний 210000119943 , ./
    6. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн тэмдэг дарж баталгаажуулах.
    • Шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХАРИЛЦАХ ДАНС НЭЭХ, ХААХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХҮЛЭЭН АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    • Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь
    Анхаарах зүйлс:
    • Данс нээх, хаах мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлэх буюу хаалгуулна.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХАРИЛЦАХ ДАНСАА НЭЭЛГЭСЭН БОЛОН ХААЛГАСНАА УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Данс нээж, хаалгасан мэдэгдэл
    3. Харъяа татварын албаны тодорхойлолт /жилд 1 удаа/
    4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг. “Төрийн банк”ний 210000119943 дансанд/
    5. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн тэмдэг дарж баталгаажуулах.
    • Данс нээх, хаах мэдэгдэл авч банкинд очиж дансаа нээлгүүлэх буюу хаалгана.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. Өргөдөл хүлээн авсан хуудас УБ-22 маягт /”А” хэсэг/
    2. Үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч өөрийн биеэр ирвэл иргэний үнэмлэх
    3. Үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчээс олгосон итгэмжлэл /Итгэмжлэл авсан ажилтны иргэний үнэмлэх/

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГЭРЧИЛГЭЭ /ХУУЧИН/ ШИНЭЧЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт /12–р цонхноос авах/
    2. Хуучин гэрчилгээг шинэчлэх тухай үүсгэн байгуулуулагчийн шийдвэр /2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, /2 хувь/
    3. Шинэчилсэн дүрэм /2 хувь/
    4. Харъяа татварын албаны тодорхойлолт
    5. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    6. Харилцагч дансны тодорхойлолт
    7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /2200 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943, ./
    8. Шинэ хаягын нотлох баримт
    9. Иргэний үнэмлэхийн хуулбар
    10. Улсын бүртгэлийн гэрчилгээ /хуучин/ эх хувиар.
    Анхаарах зүйлс:
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээс УБ 05 маягт авч бөглөн, тамга тэмдэг дарж баталгаажуулах.
    • Шийдвэр, хурлын тогтоол, хурлын тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах.
    • Хаяг нотлоход түрээсийн гэрээ, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, үүсгэн байгуулагчийн болон хуулийн этгээдийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувь, хуулбар/
    • Харилцагч банкны дансны тодорхойлолт
    • Хуучин улсын бүртгэлийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол 35200 төгрөг тушаана. /”Төрийн банк”ний 210000119943 тоот дансанд/

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ГАЗАР, УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    1. УБ-05 өргөдлийн маягт / 12 –р цонх /
    2. Эрх бүхий байгууллагын шийдвэр /2 хувь/
    3. Дүрэм /2 хувь/
    4. Гүйцэтгэх удирдлага томилсон, чөлөөлсөн шийдвэр
    5. Санхүүгийн тайлан, тэнцэл
    6. Удирдлагын иргэний үнэмлэхийн хуулбар
    7. Төрийн сан банкны тодорхойлолт
    8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /35200 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943/
    9. Хаягын нотлох баримт
    10. 10. Нэрийн баталгаажуулалтын хуудас
    11. 11. Улсын бүртгэлийн гэрчилгээ /хуучин/ эх хувиар.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАЛААР ЛАВЛАГАА АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

    • Лавлагаа гаргуулах тухай Улсын бүртгэлийн төв архивын газарт хандан хүсэлт гаргасан албан бичиг
    • Албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын бичиг хэрэгт өгнө.
    Анхаарах зүйлс:
    • Төрийн болон, хууль хяналтын байгууллага нь өөрийн байгууллагын албан бичигт ямар чиглэлээр лавлагаа авах тухайгаа тодорхой тусгах.

ИРГЭНИЙ НЭР ДЭЭР АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГЭЛТЭЙ ЭСЭХ ЛАВЛАГАА АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
    • Лавлагаа гаргуулах тухай Улсын бүртгэлийн төв архивын газарт хандсан хүсэлт
    • Иргэний үнэмлэхийн хуулбар
    • Улсын тэмдэгтийн ураамж төлсөн баримт. /2000 төгрөг.”Төрийн банк”ний 210000119943, ./
    Улсын бүртгэлийн хэлтэсд хандана.
    Анхаарах зүйлс:
    • Ямар лавлагаа гаргуулах талаараа албан бичиг, хүсэлтдээ тодорхой бичих

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР МАЯГТУУД
    Загвар маягтууд
    • ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр
    • Сан байгуулах дүрэм
    • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагын дүрэм
    • ТББ -ийн дүрэм
    • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэний бүртгэл /ub19/
    • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг бүртгэлээс хасах шийдвэр /ub20/
    • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн бүртгэл /ub18/
    • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл /ub17/
    • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх иргэний хүсэлт /ub16/
    • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх аж ахуйн нэгжийн хүсэлт /ub15/
    • Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /ub8/
    • Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл /ub7/
    • Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /ub6/
    • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /ub5/
    • Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /ub4/
    • Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /ub3/
    • ХХК-ийг үүсгэн байгуулах тогтоол
    • Удирдах зөвлөлийн тогтоол
    • Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчийн шийдвэр
    • ХХК-д хувь нийлүүлсэн эд хөрөнгийн хэмжээ
    • ХХК-ийн Эхлэлтийн тайлан тэнцэл
    • Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /олон гишүүнтэй/
    • Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /ганц гишүүнтэй/

Her brother normandy, if I may say so, was more https://pro-academic-writers.com/ conspicuous.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>