Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасаг


Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгээлэх
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  • Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл/ тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, гарын үсэг зурсан байна/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж – 5000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 10000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  
    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Захиалгаар бариулсан сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, тухайн орон сууцны талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна./
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Орон сууц /автозогсоол/-ыг захиалбан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
  • Орон сууц /автозогсоол/-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт
  • Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна./Энэ баримтыг уг орон сууцыг барисан иргэн, аж ахуй нэгжээс авна./
  • Эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулсан байх/
  • Орон сууц /автозогсоол/-ны план зураг
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх

Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг/Эх хувь./
  • Эд хөрөнгийн танилцуулга/Эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхар гэх мэт./
  • Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт/
  • Газрын эзэмших эрхий гэрчилгээ хуулбар
  • Газар эзэмших гэрээний хуулбар
  • Кадастрын зураг эх хувь./Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна/
  • Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /А4 цагаан цаасан дээр нааж тайлбар бичих, 2 ба түүнээс дээш эд хөрөнгө бүртгүүлэх бол тус тусад нь, мөн нэг фото зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Барилгын давхруудын план зураг
  • Барилгын батлагдсан ажлын зураг
  • Үүсгэн байгуулагчдын иргэний үнэмлэхийн хуулбар/
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар Шинээр баригдсан болон дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна
  • Тэмдэгтийн хураамж: Эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож тушаасан баримт
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

Арилжих гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Арилжих гэрээ /арилжих гэж буй эд хөрөнгө оршин байгаа аль нэг дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Гэрээнд оролцогч талуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 40.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Эд хөрөнгийн барьцаа /ипотек/ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Зээлийн болон барьцааны гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Нотариатаар гэрчлэгдээгүй гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар
  • Гэрээнд барьцаалбараар гэрчлэгдэхээр заасан бол барьцаалбарын эх хувь
  • Үйлчилгээний хураамж: Барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгээс 0.05% , Яаралтай бол 0.1%
  • Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 5000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, яаралтай 10.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Барьцаалбар: энгийн 3000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, яаралтай 6000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Худалдах-худалдан авах гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Эд хөрөнгө оршин байгаа тухайн дүүргийн татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 40.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Бэлэглэх гэрээ / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 40.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 40.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
  • Шүүхийн шийдвэр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн бол холбогдох баримт бичиг
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь / эх хувь, гэрчилгээг хураан авах боломжгүй бол энэ тухай өргөдөл бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын хамт хавсаргана./
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ.

Абадан дуудлага худалдаагаар эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • д хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь / Гэрчилгээг эх хувиар хураан авах боломжгүй бол энэ тухай өргөдөл бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын хамт хавсаргана./
  • Худалдан авсан өмчлөгч, хамтран өмчлөгчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгийг төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн акт
  • Эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай баримт
  • Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр, албан бичиг/эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ.

Эд хөрөнгийн түрээсийн гэрээг /санхүүгийн/ улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Түрээсийн гэрээ / гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Түрээслэгч этгээдийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лиценз, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувь
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 10.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 20.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл /эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байна./
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 8000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 16.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийх
  • Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, эд хөрөнгийг салгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл /Эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд газрын кадастрын зургийг шинээр хийлгэсэн байх/
  • Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 8000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 16.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана/
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгох
  • Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл / өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна/
  • Гэрчилгээ үрэгдүүлсэн тухай өдөр тутмын хэвлэлээр зарлуулсан сонин /эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж: 20000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана /яаралтай үйлчилгээ байхгүй/
  • Мэдүүлэг бөглөнө
  • Гэрчилгээг хаясан үрэгдүүлсэн тохиолдолд Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр мэдүүлэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногт багтаан бүртгэнэ.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн талаар лавлагаа авах, нотлох баримт бичгээс хуулбар хийлгэх
  • Лавлагаа авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэрвээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш бол өмчлөгчөөс олгосон нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, эсхүл итгэмжлэлтэй байна./
  • Өргөдөл /дэлгэрэнгүй эсвэл хураангуй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ/
  • Үйлчилгээний хураамж : – Дэлгэрэнгүй лавлагаа 5000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 10000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана.
  • Хураангуй лавлагаа 1000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, Яаралтай бол 2000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана.
  • Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь 500 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана, яаралтай 1000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээний хуулбар
  • Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл /эх хувь/
  • Газар эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн гэрчилгээ, гэрээ, дүрэм, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үйлчилгээний хураамж: 10000төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ.

Бусдын газар дээр барилга байгууламж барих улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Газар өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
  • Үйлчилгээний хураамж : 10000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ.

Сервитутын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж: 10000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.

Узуфруктын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх
  • Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.
  • Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж : 10000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Урьдчилсан тэмдэглэл хийлгэх
  • Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн албанд хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үйлчилгээний хураамж : 5000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000093088 дансанд тушаана
  • Мэдүүлэг бөглөнө.
  • Эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгоход үнэ төлбөргүй.
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг дуусгавар болгох, цуцлах
  • Гэрээ дуусгавар болсон тухай албан бичиг, тодорхойлолт /банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт/. Албан бичигт эд хөрөнгийн хаяг, улсын бүртгэлийн дугаар, гэрээний огноо, дугаар зэргийг тодорхой, зөв бичсэн байна.
  • Хэрэв иргэдийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа бол гэрээ дуусгавар болсон тухай хэлцэл байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.
  • Үйлчилгээний хураамж: -Үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтууд үнэн зөв, бүртгэлийн шаардлага хангасан тохиолдолд гэрээ дуусгавар болж цуцлагдана.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хаах
  • Өмчлөгчийн өргөдөл /өргөдөлд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хаалгах болсон хуулийн үндэслэлийг тодорхой бичнэ. Өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна./
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь
  • Үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө
  •  

    Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгнө.



” though you hear speak of sapho as the most charming! http://www.writemypaper4me.org/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>