Иргэний бүртгэл


16 насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах
      Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно.

Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал

    • Төрсний гэрчилгээ
    • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх
    • Сургуулийн болон хорооны зурагтай тодорхойлолт
    • Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
    • Үлйчилгээний үнэ -18300 /, 15000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000089483 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамж “Төрийн банк”-ны 210000258452 дансанд тушаана./

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Иргэний үнэмлэх дахин авах
      а/ Иргэний үнэмлэхээ үрэгдүүлээд дахин авч байгаа тохиолдолд:

    • Хүсэлт /оршин суугаа хорооноосоо дахин олголтын маягт авах/
    • Төрсний гэрчилгээ./1951 оноос хойш төрсөн иргэд/
    • Төлбөр тушаасан баримт
    • Хяналтын улсын байцаагчийн торгууль ногдуулсан баримт.

б/ Төрсийн бүртгэлдээ ямар нэгэн өөрчлөлт оруулаад дахин авч байгаа тохиолдолд

    • Хүсэлт /оршин суугаа хорооноосоо дахин олголтын маягт авах/
    • Төрсний гэрчилгээ./1951 оноос хойш төрсөн иргэд/
    • Холбогдох байгууллагын тодорхойлолт /Хүйс өөрчлөгдсөн, дүр төрхийн өөрчлөлт буюу давхраа хийлгэсэн, хамраа өндөрлөсөн гэх мэт орсон бол/
    • Үйлчилгээний үнэ -18300 /15000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000089483, 3300 төг тэмдэгтийн хураамж “Төрийн банк”-ны 210000258452 дансанд тушаана.ийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./

Хаяж үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд хяналтын улсын байцаагч торгууль оногдуулна.
в/ Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход

  • Хүсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/
  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх /хугацаа дууссан үнэмлэх/
  • Үнэ -18300 /15000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000089483, 3300 төг тэмдэгтийн хураамж “Төрийн банк”-ны 210000258452 дансанд тушаана.ийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./
Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунгах
    • Хүсэлт /ИУБ-31 маягт/
    • Төрсний гэрчилгээ
    • Иргэний Үнэмлэх/
    • Үнэ -18300 /15000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000089483дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамж “Төрийн банк”-ны 210000258452 дансанд тушаана.ийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Улсын бүртгэлийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэнд иргэний үнэмлэх шинээр олгох
    • Хүсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/
    • Төрсний гэрчилгээ
    • Иргэний паспорт / улаан /
    • Оршин суугаа баг, хорооны хаягийн бүртгэлийн тодорхойлолт
    • Шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичиг
    • Үнэ -18300 /15000 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000089483дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамж “Төрийн банк”-ны 210000258452 дансанд тушаана./

 

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Эзний хариуцлагагүйгээс болсон бол торгуулийг хяналтын улсын байцаагч оногдуулна.

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ТӨРСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
    • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/
    • Эцэг эхийн иргэний үнэмлэх
    • Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн магадлагаа
    • Төрөх газраас олгосон эрҮҮл мэндийн дэвтэр
    • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
    • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл./ Хүүхдээ эцгээр нь овоглохыг хүссэн /

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад төв суурин газарт 15, хөдөө орон нутгийн алслагдсан сум, багт 30 хоногийн дотор хандан үнэ төлбөргүй бүртгүүлнэ.

ГЭРЛЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД
    • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл
    • Гэрлэсэн эсэх лавлагаа авах / УБЕГ-ын ИБА-аас /
    • Гэрлэгсдийн иргэний Үнэмлэх
    • Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ
    • Иргэний баримтын архивын лавлагаа./Гэрлэлт цуцалснаас хойш гэрлээгүй тухай/
    • Эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулах /дох,сэтгэц, сҮрьеэ /
    • Гэрчилгээний үнэ 2500

 

Гэрлэлт бүртгүүлж буй хосууд өөрийн биеээр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД
    • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
    • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
    • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
    • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
    • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
    • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.
    • ЭГэрчилгээний үнэ 2500

 

Гэрлэлт цуцлуулж буй хосууд өөрийн биеээр өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

ГЭРЛЭЛТ СЭРГЭЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД
    • Нөхөр, эхнэр гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн өргөдөл
    • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийн хуулбар
    • Захиргааны журмаар гэрлэлт цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр
    • Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан бол шүүхээр цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр
    • Иргэний үнэмлэхийн хуулбар
    • Гэрлэгсийн УБЕГ-ын Иргэний баримтын архивын гэрлэсэн эсэх лавлагаа
    • Гэрчилгээний үнэ 2500

 

Гэрлэлт сэргээж буй хосууд өөрийн биеээр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана

ЭЦЭГ ТОГТООСНЫ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД
    • Шүүхийн шийдвэр/
    • Эцэг, эх хамтран гаргасан өргөдөл
    • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
    • Хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа 7-оос дээш насны хүүхдийн өргөдөл
    • Гэрчилгээний үнэ 2500

 

Хүүхдийн эцэг, эх өөрийн биеэр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД
    • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа/
    • Иргэний үнэмлэхийн хуулбар
    • 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
    • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар
    • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
    • Өргөдөл
    • ЦЕГ-ын тодорхойлолт
    • Харьяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлол
    • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа

0-16 насны хүүхдийн нэрийг өөрчлөхөд:

    • Өргөдөл
    • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
    • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • 7 ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан хүсэлт
    • Эцэг /эх/-ийн бичгээр гаргасан зөвшөөрөл /шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон тохиолдолд
    • Гэрчилгээний үнэ 2500

 

Оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж гарсаны дараа бүртгэл тухайн сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

ҮРЧИЛСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД:
    • Төрсөн эцэг, эхийн зөвшөөрсөн өргөдөл
    • Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл
    • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
    • Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
    • Хүүхдийн төрсний гэрчилгээ 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
    • үрчлэн авагч талын эрүүл мэндийн шинжилгээ /дох, сэтгэц, сүрьеэ/
    • Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт
    • Оршин суугаа газрын тодорхойлолт
    • Үрчлүүлэгч болон үрчлэгч талын эцэг эх өөрсдийн биеээр байна
    • Гэрчилгээний үнэ 2500

 

Өөрийн оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж гарсаны дараа хүүхдийн эцэг, эх өөрийн биеэр сум, дүүргийнхээ улсын бүртгэлийн байгууллагад хандана.

НАС БАРСНЫ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД
    • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт
    • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар/
    • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт
    • Иргэний үнэмлэх./Нас барсан иргэний болон нас барагчийг бүртгүүлэхээр ирсэн иргэний/
    • Үнэ -2500 /”Төрийн банк”-ны 210000089483 дансанд тушаах/

 

Бүртгүүлэхээр ирэх иргэн иргэний үнэмлэхтэйгээ өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛИЙГ БҮРТГЭХЭД
    • Иргэний үнэмлэх /16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/
    • нэ -2500 /1500 төгрөгийг “Төрийн банк”-ны 210000089483дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./

 

Өөрийн оршин сууж байсан сум, хорооноос ИУБ-22 маягтын «Б» талыг хасалт хийлгэн шинээр оршин суух сум, хороондоо бүртгүүлнэ. Харин түр оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж байх үүрэгтэй.

БИЕИЙН ДАВХЦАХГҮЙ ӨГӨГДЛИЙН /ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН/ БҮРТГЭЛ
        Иргэний шинэчилсэн бҮртгэл нь иргэний регистрийн дугаар дээр Үндэслэн хҮн бҮрт Үл давхардах шинжтэй 10 хурууны хээ, цээж зургийг авч тухайн иргэний төрөлтийн болон иргэний Үнэмлэх, оршин сууж буй хаягийн бҮртгэлийг баталгаажуулж буй явдал юм. Монгол улсын 16 насанд хҮрсэн иргэн бҮр шинэчилсэн бҮртгэлд заавал хамрагдана.

      • Иргэний Үнэмлэх
      • Төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэн/
      • Хүүхдийн төрсний гэрчилгээ
      • Үнэгүй

     

    Өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

    De scudery otherwise than ” the admirable recommended you read sapho

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>